- Дүрвэгч, орогнол эрэгчдэд өөрсдийн эрхээ мэдэх, шаардахад нь тусалдаг. Мөн тэдэнд шаардлагатай байгууллагад хандах баримт, нотолгоо, өргөдөл зэргийг бүрдүүлхэд нь тусалдаг. Хүний эрхийн ноцтой зөрчилд өртөөд буй дүрвэгч, орогнол эрэгчийг өөрийн хүсэлтэд тулгуурлан холбогдох байгууллагад дамжуулах, холбох шаардлагатай тохиолдолд төлөөлөх, батлан даах зэрэг тусламжийг үзүүлдэг.
- Төлөөлөх гэдэг нь дүрвэгч, орогнол эрэгч өөрөө эрхээ хамгаалах боломжгүй хоригдсон, шүүх ба хуулийн хүрээнд ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй үед тэдний өмнөөс засгийн газарын агентлагууд болох иргэн харъяатын газар, Хүний эрхийн болон Олон улсын байгууллагад ханддан өргөдөл, захидал, албан бичиг илгээдэг бөгөөд ерөнхийдөө өөрсдөө ганцаараа очиж чадахгүй эсвэл болохгүй нөхцөлд тэднийг албан ёсоор төлөөлж тусалдаг.
- Та зөвлөгөө авах бол манай мэйл хаягаар холбогдоорой Contact

