Empowering Refugees
Standing Together for Refugee Rights
Манай эрхэм зорилго бол хууль эрхзүйн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ орогнол хүсэгчдэд Монгол Улсад өөрийн эрхээ ойлгоход нь дэмжлэг үзүүлэх явдал юм. НҮБ-ын орогнолын өргөдөл гаргахад туслах болон зайлшгүй шаардлагатай нөөц бололцоогоор хангах хүртэл бид таны аяллыг чиглүүлж, хамтдаа замнахад бэлэн байна. Хамгийн их хэрэгцээтэй хүмүүст өөрчлөлт авчрах энэ үйл хэрэгт нэгдээрэй.
Бидний хувьд дүрвэгч гэдэгт:
Орогнол эрэгч, НҮБ-ын албан ёсны батламж бүхий дүрвэгч, илүү хүний эрх хамгаалагч дүрвэгчид-
Үүнд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хавчигдсан, улс төрийн өөр үзэлтэй, бүлгийн эрхийг хамгаалсныхаа төлөө хавчигдсан зэрэг
Freedom Wing
Эрх чөлөөний жигүүр байгууллагын товч танилцуулга
Хүний эрх, хүмүүнлэг нийгмийн төлөө
2023 оны 11 сарын 30 нд байгуулагдсан.
Алсын хараа:
Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэж, хүний үндсэн эрхийн зарчмын биелэлтийг хангасан, эрх нь зөрчигдсөн дүрвэгч, орогнол эрэгчдэд ээлтэй нийгмийг цогцлоох.
Эрхэм зорилго:
Нийгмийн шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар дүрвэгч, орогнол эрэгчдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах судалгаа, нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулахад оршино.
Зорилтот бүлэг:
Хүний эрх хамгаалагч дүрвэгч
Ардчиллын боловсрол:
Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
Залуучуудын оролцоо:
Ил тод байдлыг дэмжиж, залуусын дуу хоолойг бодлого тодорхойлох түвшинд хүргэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
Дүрвэгсдийн эрхийг хамгаалах:
- Хүний эрхийн нөхцөл байдалд судалгаа, мониторинг хийх.
- Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, гарын авлага бэлтгэх.
- Нийгэмд дүрвэгсдийн талаарх зөв ойлголт, соёлыг төлөвшүүлэх.
Хүмүүнлэгийн үйлс:
Шаардлагатай тохиолдолд тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.
Олон улсын хамтын ажиллагаа:
Ижил төстэй зорилго бүхий гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажлууд өрнүүлэх.
Бидэнтэй хамтран ажиллах
Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.