Бид эрх нь зөрчигдсөн дүрвэгч, орогнол эрэгчдэд туслах боломжтой сайн дурын эсвэл төлбөртэй өмгөөлөгч, хуульч нартай хамтран ажилладаг бөгөөд үүний үндсэн дээр хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг. Та зөвлөгөө авах бол манай мэйл хаягаар холбогдоорой Contact
Дүрвэгч орогнол эрэгчтэй холбоотой Монгол улсын холбогдох эрх зүйн баримт бичиг хууль эрх зүйн мэдээлэл ба холбоосууд
Гадаадын иргэн харъяатын тухай хууль: 37 дугаар зүйл. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх талаарх мэдээлэл зэргийг эндээс авах боломжтой. Унших
Монгол улс НҮБ-ын дүрвэгсдийн конвенцод нэгдэн ороогүй тул үүнд заасан олон улсын эрх зүйн үүрэг хүлээхгүй ч дотоодын хууль тогтоомжийн зарим заалт ба олон улсын элсэн орсон хүний эрхийн дараахь гэрээ конвенцийн хүрээнд зарим үүргийг хүлээдэг.
- Үүнд:
1. ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ /Монгол улс 2002 онд нэгдсэн/
3 дугаар зүйл1. Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй.
2. Тийм үндэслэл байгаа эсэхийг тогтоох эрх бүхий байгууллага уг асуудалд холбогдох бүх нөхцөл байдлыг, тэр дундаа тус улсад балмадаар, үй олныг хамруулан хүний эрхийг байнга зөрчдөг эсэхийг харгалзан үзнэ.
2.1966 он – Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /Монгол улс 1975 онд нэгдсэн/3.1949 он – Женевийн конвенцууд /Монгол улс 1995 онд нэгдсэн/
1.91. Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай женевийн (iv) конвенц
4.ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ – ХЭҮК-аас дурдсанаар
5.Харилцан туслалцах гэрээнүүд: ГЭМТ ЭТГЭЭДИЙГ ШИЛЖҮҮЛЭН ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ
6.Монгол улс, ОХУ-ын хооронд байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ”
- Дүрвэгсдийн эрхийн конвенцийн тухай уншиах /Англиар/
- Энэ конвенцын нэмэлт өөрчлөлт бүхий 1А(2) дугаар зүйлд дүрвэгч гэдэг нь “арьс үндэс, шашин, иргэний харъяалал, тодорхой нийгмийн бүлгийн гишүүн буюу улс төрийн үзэл бодлын улмаас мөрдөн мөшгигдөж байсан айдас бүхий, өөрийн харъяалах улсын гадна байгаа, тухайн улсын хамгаалалтыг үл хүсч байгаа, эсвэл иргэний харъяалалгүй буюу тус үйл явдлаас шалтгаалан өөрийн байнга оршин сууж байсан улсын гадна байгаа буюу ийм айдастай, буцахыг хүсэхгүй байгаа этгээдийг хэлнэ” гэжээ.
- Харин дээрх конвенцын 1Е дүгээр зүйлийн дагуу дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, НҮБ-ын зорилго, зарчмын эсрэг үйлдэл хийсэн хүнд энэ нь хамаарахгүй байна.
Removal Defense буюу Албадан буцаагдхаас хамгаалах

