Бидний хувьд дүрвэгч гэдэгт

Орогнол эрэгч, НҮБ-ын албан ёсны батламж бүхий дүрвэгч, илүү хүний эрх хамгаалагч дүрвэгчид

Үүнд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хавчигдсан, улс төрийн өөр үзэлтэй, бүлгийн эрхийг хамгаалсныхаа төлөө хавчигдсан зэрэг

Хөтөлбөр, төсөл

Trusted By

This is a place to showcase the logos of some of your clients

FAQ

  • Дүрвэгсэд нь дайн, зэвсэгт мөргөлдөөн, хямрал, байгалийн гамшиг зэрэг амь насанд аюул заналхийлсэн нөхцөл байдлын улмаас аргагүйн эрхэнд оршин суугаа газраа орхин өөр улсын нутаг дэвсгэрт бөөнөөрөө зугтан ирсэн хүмүүс юм. – Үндэсний Аюулгүй Байдал Стратеги Судалгааны Хүрээлэн
  • Олон улсын эрх зүйн хүрээнд дүрвэгч гэж хавчлага, эсхүл амь нас, бие махбодын халдашгүй байдал, эрх чөлөөнд нь ноцтой аюул заналхийлж буй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд эх орноо орхин дүрвэхээс өөр сонголтгүй болсон хүнийг хэлнэ. Ийм хавчлага нь тухайн хүний арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрийн итгэл үнэмшил, эсхүл тодорхой нийгмийн бүлэгт харьяалагддагтай нь холбоотой байж болно. Үүнээс гадна зэвсэгт мөргөлдөөн, өргөн хүрээний хүчирхийлэл, олон нийтийн эмх замбараагүй байдлын улмаас дүрвэх тохиолдол ч мөн хамаарна.. – НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (ДАЭДКГ)
  • 2025 оны 6-р сарын байдлаар, дэлхий даяар нийт 42.5 сая дүрвэгч бүртгэгдсэн байна. Харин албадан нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүсийн тоо 117.3 саяд хүрсэн бөгөөд үүнд зөвхөн дүрвэгчид төдийгүй орогнол эрэгчид болон дотооддоо дүрвэгсэд багтаж байна.
  • Дэлхий дахинд дүрвэгсэд болон бусад олон улсын хамгаалалт шаардлагатай хүмүүсийн 71 хувийг бага, дунд орлоготой улсууд хүлээн авч байна. 2025 оны 6-р сарын байдлаар Колумб, Герман, Исламын Бүгд Найрамдах Иран, Турк, Уганда улсууд олон улсын хамгаалалт шаардлагатай дүрвэгсэд болон бусад олон улсын хамгаалалт шаардлагатай хүмүүсийг хамгийн олноор хүлээн авсан байна.
  • Цагаачийн тухай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны тодорхойлолт байхгүй ч тэдгээр нь ажил хийх, суралцах, эсвэл гэр бүлтэй болох хүсэлтэй учраас иргэний эрхээ эдлэн сайн дурын үндсэн дээр эх орноо орхин гардаг тул орогнол хүсэгч, дүрвэгч биш. Харин дүрвэгч нь улс төрийн үймээн самуун, хүчирхийлэл, байгалийн гамшиг, хүний эрхийн ноцтой нөхцөл байдлын улмаас эх орноо орхин гарсан хүмүүс юм. Цагаач нь дүрвэгсдээс ялгаатай нь тэд өөрийн улсын хамгаалалтыг үргэлжлүүлэн эдэлсээр байдаг бол дүрвэгч нь олон улсын хамгаалалтыг эрэлхийлж байдаг.

Улс төрийн хавчлага, мөрдөн мөшгөлт зэрэг хүний эрхийн зөрчлийн улмаас ганц нэгээрээ аль нэг улсад орогнохоор ирсэн дүрвэгч статусаа хүлээж байгаа хүнийг хэлдэг. Орогнол хүсэгчийн асуудлыг шүүх, төрийн тэргүүн зэрэг эрх бүхий байгууллагууд удаан хугацаанд шийдвэрлэдэг онцлогтой. Орогнол хүсэгчид нь НҮБ-ын ДАЭДКГ-ын бүрэн эрхэд хамаарах бөгөөд орогнол хүссэн хүн бүр эцсийн дүндээ дүрвэгч гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй. Гэсэн хэдий ч, орогнол хүсэгч нь статусыг нь тодорхойлогдох хүртэл албадан буцаагдахгүй байх эрхтэй.

  • Хэрэв зөрчил мөргөлдөөн, хавчлага зэрэг тэдний амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдал хэвээр үргэлжилж байгаа бол дүрвэгсэд эх орондоо буцан очих боломжгүй. Гэхдээ зарим тохиолдолд тэдний дүрвэн очсон улсад ч гэсэн аюул занал тулгардаг. “Гуравдагч улсад гаргах” гэж дүрвэгсдийг гуравдагч улс хүлээн авч, байнгын оршин суух эрхтэйгээр дахин суурьшуулах үйл явцыг хэлнэ. Уг улс нь тэднийг дүрвэгчийн статустайгаар хүлээн зөвшөөрч, “албадан буцаахгүй байх” зарчмыг ханган, тухайн улсын иргэдтэй төстэй эрх, боломжийг эдлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээр тухайн улсын иргэншил авах боломжийг нээж өгдөг.
  • НҮБ -ын ДАЭДКГ Дүрвэгчийн статус олгодог. Харин Монгол улсаас хандсан дүрвэгчид НҮБ – ийн ДАЭДКГ – ын Ази Номхон Далайн төвийг хариуцсан салбар байгууллага болох Тайланд улсын Бангкок хотод байрладаг тус байгууллагаас олгодог: Арьс өнгө, шашин шүтлэг, иргэншил, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол гэх мэт шалтгаанаар, амь нас, эрх чөлөөнд аюул занал нүүрлэж буй нь бүрэн үндэслэлтэй гэж үзсэн нөхцөлд л олон улсын дүрвэгчийн статус олгодог. Энэ нь энх тайвны эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ноцтой үндэслэл байгаа бүх хүнд хамаарахгүй.
  • Өргөдөл гаргахдаа Монгол дахь НҮБ – ийн байранд өөрийн биеэр болон цахимаар хандаж өргөдөл өгнө. Хүсэлт гаргахын тулд та НҮБ – ийн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн албатай цаг товлон өөрт хамааралтай бичиг баримт, монгол улсад байх хугацаандаа ашиглах утасны дугаар, байрлаж буй газрын хаяг, таны нөхцөл байдлыг баталж чадах баталгаа баримт бичиг(хэрвээ байгаа бол) мөн нөхцөл байдлаа дэлгэрэнгүй гараар бичсэн өргөдлөөр эсвэл хэвлэмэл байдлаар авч ирэх шаардлагатай. Түүнчлэн хэрэв гэр бүлээрээ явж байгаа бол гэр бүлийн гишүүн мөн гэдгийг батлах баримт бичгээ гэр бүлийн хамтаар авчрах шаардлагатай.
  • Манай Эрх Чөлөөний Жигүүр НҮТББ нь Монгол улсад дүрвэгчдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгамдсан нийгмийн асуудлыг шийдэхэд туслах, тэдэнд ээлтэй орчныг Монгол улсад бүрдүүлэх боломжит шийдлийг боловсруулахад дэмжлэг нөлөөлөл үзүүлдэг. Мөн дүрвэгч орогнол эрэгчдэд туслах, эрх зүйн тусламж үзүүлэх, , хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3-н үйл ажиллагааны чиглэлтэй. Товчхондоо дүрвэгчид Хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-д хандхад шаардлагатай мэдээллээр хангаж холбох зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
  • Монгол улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.3.3-д заасны дагуу гадаадын иргэн улс төрийн орогнол хүсэх эрхтэй. Мөн тус хуулийн 9.1-р заалтын дагуу Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад орогнох эрх олгоно. Тиймээс орогнол хүсэх өргөдлийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хаяглан шуудангаар эсвэл биеэр аваачиж өгөх боломжтой. Орогнол олгох шийдвэрийн талаар тодорхой хугацаа байхгүй байна.
  • Таны нөхцөл байдал, ДАЭДКГ-н ачаалал, хүсэлтийн дараалал, олон улсын нөхцөл байдал зэргээс шалтгаалах бөгөөд 1-5 жил, түүнээс дээш жил ч шаардаж болно. Энэ хугацаанд ДАЭДКГ – аас өргөдөл гаргасан этгээдэд орогнол эрэгчийн сертификат олгодог.
  • Монгол улсын харьяатын тухай хуулийн 2-т Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
  • 3-т Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь харьяалалгүй хүн байхад тэдний дундаас төрсөн хүүхэд хаана төрснөөс хамаарахгүйгээр Монгол Улсын харьяат байна.
  • 5-д Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа харьяалалгүй эцэг, эх хоёрын дундаас Монгол Улсад төрсөн хүүхэд 16 нас хүрсний дараа өөрөө хүсвэл Монгол Улсын харьяат болж болно.
  • 1-д Гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно.
  • 5.3-т Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын харьяат болгож болно гэж заасан байдаг байна.
  • Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцөлийг хангасан байна:
  • Амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх.
  • Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх, заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх.
  • Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ хэсгийн 1, 2-т заасан хүрээнд төрийн бодлогыг үндэслэн тогтоосон бусад тодорхой шалгуурыг хангасан байх.
  • Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх.
  • Хэрвээ та дүрвэгчээр бүртгүүлэх өргөдлөө өгсөн бол таны хүсэлтийн хариу шийдвэрлэгдэх хүртэл байх боломжтой. Харин таны өргөдлийг ДАЭДКГ цуцалсан эсвэл зөвшөөрөөгүй бол та монгол улсыг визний хугацаа дуусахаас өмнө орхих хэрэгтэй.

Газрын хил дээр ирсэн бол таныг Хил хамгаалах газар, хилийн цэрэг хил зөрчигч хэмээх ангиллаар баривчлах магадлал өндөр. Гэсэн ч Монгол талд өргөдөл баримт бичгээ өгч өөрийгөө дүрвэж яваа гэдгийг баталж чадвал Монгол улс дүрвэгчийг хил дээрээс буцаадаггүй зарчимтай тул аюул бага байх магадлалтай. э

Бичиг баримтгүй эсвэл бичиг баримтын зөрчилтэй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй тул та хил дээр гацах эрсдэлтэй. Таныг авчирсан агаарын тээврийн компани таныг ирсэн газар руу тань буцаан тээвэрлэж болзошгүй. Хэрэв та мөн л дүрвэгч гэдгээ баримтаар нотлох боломжтой бол бичиг баримтгүй гээд албадан буцаах үндэслэл болох ёсгүй. Асуудлыг шийдвэрлэх хүртэл түр саатуулах байранд байрлуулж болзошгүй.

НҮБ – ийн ДАЭДКГ аас таныг дүрвэгчээр бүртгэж дүрвэгчийн статус олговол 2-5 жилийн дотор дүрвэгч хүлээн авдаг гуравдагч улсад таныг дахин суурьшуулна. Товчоор бол НҮБ – аас гуравдагч улсуудад хүсэлт явуулж хэрэв тухайн хүсэлт батлагдвал таныг тухайн улсруу явуулна.

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.