“Эрх чөлөөний жигүүр” НҮТББ Дэлхийн дүрвэгсдийн өдөрт зориулсан ЮНЕСКО-гийн олон улсын залуучуудын цахим хуралд оролцлоо

Дэлхийн дүрвэгсдийн өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гоос санаачилсан “Beyond access: Rethinking refugee education” (Хүртээмжээс цааш: Дүрвэгсдийн боловсролыг дахин эргэцүүлэх нь) сэдэвт олон улсын залуучуудын хурал 2026 оны 6 дугаар сарын 17-нд цахимаар зохион байгуулагдаж “Эрх чөлөөний жигүүр”-ийн төлөөлөл оролцлоо.


Жил бүрийн 6 дугаар сарын 20-нд тохиодог Дэлхийн дүрвэгсдийн өдрийг угтан, ЮНЕСКО-гийн дэргэдэх SDG 4 Youth & Student Network (Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилтын төлөөх Залуучууд, оюутны сүлжээ )-ний “Онцгой байдлын үеийн боловсрол” (EiE) ажлын хэсгээс энэхүү цахим хурлыг зохион байгуулсан юм. Уулзалтаар дэлхий даяарх дүрвэгч суралцагчдад тулгарч буй системийн саад бэрхшээлийг бодит туршлага дээрээс хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.


Цахим хуралын гол агуулга ба хэлэлцүүлсэн асуудлууд:
НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссар (UNHCR)-ын мэдээллээр дэлхийн хэмжээнд их, дээд сургуулийн насны дүрвэгсдийн дөнгөж 9 хувь нь л дээд боловсрол эзэмших боложмтой байна. Хуралд оролцсон залуучууд болон боловсролын салбарын төлөөллүүд дүрвэгсдэд зөвхөн “сургуульд сурах боломж” буюу хүртээмж олгох нь хангалтгүй бөгөөд чанар, хамгаалалт, системийн өөрчлөлт нэн шаардлагатай байгааг онцоллоо.
Хэлэлцүүлгийн явцад дүрвэгч хүүхэд, залууст тулгардаг дараах гол бэрхшээлүүдийг хөндөв.

Үүнд:
Бичиг баримтын зөрчил: Суралцах үйл ажиллагааг гацаадаг хууль эрх зүйн болон бичиг баримтын олон давхар хүндрэлүүд.
Эдийн засгийн дарамт: Амьдралаа залгуулахын тулд хөдөлмөр эрхлэх шаардлага нь боловсрол эзэмшихэд сөргөөр нөлөөлдөг байдал.
Цахим гадуурхал: Салбарын түвшинд дүрвэгсдийн оролцоог зөвхөн үзүүлэн төдий хангах хандлага байсаар байгааг залуу илтгэгчид шүүмжлэв.
Цахим хурлын үеэр Дүрвэгсдийн боловсролын зөвлөл, Мьянмар, Сири болон Кокс Базар лагерийн залуучуудын идэвхтнүүд, багш нар бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар илэн далангүй хуваалцсан юм.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.