Эрх чөлөөний жигүүр НҮТББ “Ази номхон далайн дүрвэгсдийн эрхийг хамгаалах сүлжээ”-нд нэгдлээ

Эрх чөлөөний жигүүр НҮТББ “Ази Номхон далайн дүрвэгсдийн эрхийг хамгаалах сүлжээ” /Asia Pacific Refugee Rights Network- APRRN/ -нд гишүүнээр элсэж Монгол Улсаа Ази, Номхон далайн бүс нутагт төлөөлөх анхны байгууллага боллоо.

Ази, Номхон далайн дүрвэгсдийн эрхийн сүлжээ (APRRN) нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дүрвэгсэд болон хамгаалалт шаардлагатай бусад хүмүүс тухайлбал орогнол хүсэгч, дотооддоо нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүс, харьяалалгүй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэмжихийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон хүний эрхийн активистуудын сүлжээ юм. Тус сүлжээ нь одоогийн байдлаар 28 орны 200 гаруй гишүүн байгууллагатай бөгөөд НҮБДАЭДКГ зэрэг олон улсын байгууллагууд, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран улс орнуудын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчны сайжруулалт хийхэд зөвлөгөө өгөх зэрэг олон үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.

Тус сүлжээний гишүүн болсноор бид бүс нутгийн дүрвэгсэд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сайн туршлагаас суралцах, гэх мэтчилэн олон боломжуудын үүд хаалгыг нээж байгаа бөгөөд бодлого тодорхойлогчдыг чиглүүлэх, олон улсын жишигт нийцсэн судалгаа, мэдээллийн санг бий болгох боломжтой болж байна.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.