Дүрвэгсэд гэдэг зөвхөн тусламж, тэтгэмж авч амьдардаг идэвхгүй бүлэг биш, харин боломж, аюулгүй орчныг нь бүрдүүлээд өгвөл хүн төрөлхтний шинжлэх ухаан, соёл урлаг, технологийн түүхийг өөрчлөх асар их потенциал бүхий нийгмийн үнэт баялаг, том хөрөнгө оруулалт юм. Үүний тод жишээ болсон бидний мэдэх алдартнууд олон олон бий. Тухайлбал:
- Альберт Эйнштейн (Albert Einstein) – Хамгийн өндөр IQ-тай эрдэмтэн
1933 онд Германд нацист дэглэм засгийн эрхэнд гарсны дараа еврей гаралтай эрдэмтэд хавчлагад өртөж эхэлсэн. Альберт Эйнштейн Германыг орхиж, АНУ-д суурьшжээ. Тэрээр цаг хугацаа, орон зай, таталцлын хуулийг цоо шинээр тодорхойлсон харьцангуйн ерөнхий болон тусгай онолыг бүтээсэн, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр (160) IQ-тай суут ухаантан байв.АНУ түүнийг хүлээж авснаар дэлхийн шинжлэх ухааны төв цэг европын орнууд байснаас АНУ руу шилжсэн. Түүний нээлтүүд өнөөгийн цөмийн энерги, сансар судлал, квант физик, тэр байтугай бидний өдөр тутам хэрэглэдэг GPS системийн суурь хөрөнгө оруулалт болсон юм.Түүнчлэн Эйнштейн өнөөгийн дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллагуудын нэг болох Олон улсын аврах хороог (IRC) 1933 онд үүсгэн байгуулж, нацистуудаас зугтаж буй олон мянган эрдэмтэн, сэхээтнүүдийг АНУ-д дүрвэн ирж амьд үлдэхэд нь биечлэн тусалж байжээ.
- Фредди Меркури (Freddie Mercury)-Рок хөгжмийн домогт дуучин
Тэрээр Занзибар арлын (одоогийн Танзани улс) Фаррух Булсара гэх Энэтхэг-Перс гэр бүлд төржээ. 1964 онд Занзибарт цуст хувьсгал гарч, Ази гаралтай хүмүүсийг үй олноор нь хөнөөж эхлэхэд 17 настай Фредди гэр бүлийн хамт ганцхан чемодан хувцастай Их Британи руу дүрвэн зугтсан байна.Тэрээр хөгжмийн 4 октавыг чөлөөтэй дуулдаг хосгүй хоолойны өнгө, хөгжим зохиох төрөлхийн авьяас, тайзыг эзэгнэх асар өндөр ур чадвартай байв.Тэрээр Их Британид ирж “Queen” хамтлагийг байгуулснаар дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээсэн. “Bohemian Rhapsody”, “We Will Rock You”, “We Are the Champions” зэрэг дуунууд нь хүн төрөлхтний соёлын үнэт өв болж, Их Британийн соёлын экспорт болон эдийн засагт олон тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсан юм.Тэрээр амьд ахуйдаа “The Freddie Mercury Phoenix Trust” санг байгуулж, түүнийг нас барсны дараа ч хамтлагийнхан нь үргэлжлүүлэн дэлхийн өнцөг буулан бүрт байгаа дайн, ядуурал, өвчин эмгэгт нэрвэгдсэн дүрвэгсэд болон эмзэг бүлгийнхэнд зориулж олон сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн.
- Сергей Брин (Sergey Brin) – Google-ийг хамтран үүсгэн байгуулагч
Сергей Брин Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод еврей гэр бүлд төржээ. ЗХУ-д еврей хүмүүсийг дээд боловсрол эзэмших, шинжлэх ухааны салбарт ажиллахыг нь албан бусаар хавчин гадуурхдаг байснаас болж түүний гэр бүл 1979 онд буюу Сергейг 6 настай байхад АНУ руу цагаачлан, дүрвэж одсон байна.Тэрээр математик, дата анализ болон комьпютерийн шинжлэх ухааны салбарт асар өндөр логик сэтгэлгээтэй хүүхэд байв. Стэнфордын их сургуульд сурч байхдаа Ларри Пэйжтэй хамтран Google хайлтын системийг үүсгэн байгуулсан. Энэ нь хүн төрөлхтний мэдээлэл хүлээн авах форматыг бүрэн өөрчилж, дэлхийн технологийн хувьсгалыг хийсэн юм. Өнөөдөр Google компани нь АНУ-ын эдийн засгийн хамгийн том тулгуур багануудын нэг, сая сая хүнийг ажлын байраар хангасан асар том санхүүгийн хөрөнгө оруулалт болж чадсан компани юм.Сергей Брин өөрийн үүсгэн байгуулсан “Brin Wojcicki Foundation” сангаараа дамжуулан дүрвэгсдэд тусалдаг “Hebrew Immigrant Aid Society” буюу түүний гэр бүлийг анх АНУ-д ирэхэд тусалж байсан байгууллагт сая сая долларын хандив өргөсөн. Мөн Google компани нь дэлхийн дүрвэгсдийн нийгэмлэгүүдэд интернет, боловсролын технологи хүргэх ажилд тогтмол хөрөнгө оруулдаг.
4.Малала Юсуфзай (Malala Yousafzai) – Охидын боловсролын төлөөх дэлхийн дуу хоолой
Малала Пакистаны Сват хөндийд охидын сурах эрхийн төлөө влогоо хөтлөн, идэвхтэй тэмцдэг байв. Гэвч 2012 оны 10-р сард 15 настай байхад нь нацист үзэлтэй Талибан бүлэглэлийн зэвсэгт этгээд сургуулийнх нь автобусанд нэвтрэн орж, түүний толгой руу бууджээ. Тэрээр амь насанд нь аюултай хүнд шархадсан тул яаралтай эмчилгээ хийлгэхээр Их Британи руу хүргэгдсэн юм. Эдгэрснийхээ дараа Пакистанд түүний болон гэр бүлийнх нь амь насанд шууд аюул заналхийлсэн хэвээр байсан тул тэд эх орондоо буцаж чадалгүй, Их Британид дүрвэгчийн статустай үлдэж, суурьшсан байна.Тэрээр үхлийн аюултай нүүр тулсан ч үзэл бодолдоо үнэнч үлдсэн асар өндөр зориг зүрх, манлайлах чадвар, олныг уриалан дуудах төрөлхийн илтгэх урлагийн чадвартай байв.Малала Их Британид дүрвэж очоод зүгээр суугаагүй. Тэрээр дэлхийн хэмжээнд боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 130 гаруй сая охидын дуу хоолой болсон юм. Олон улсын хэмжээнд боловсролын салбарт олон сая долларын хөрөнгө оруулалт татаж, улс орнуудын хууль эрх зүйн орчныг өөрчлөхөд нөлөөлж чадсан. Мөн өөрөө Оксфордын их сургуулийг амжилттай төгсөж, дүрвэгч хүүхэд ямар өндөр боловсрол, амжилтад хүрч болдгийг дэлхий дахинд батлан харуулсан нийгмийн хамгийн том хөрөнгө оруулалт болсон юм.Тэрээр өөрийн нэрээр нэрлэсэн “Malala Fund” ашгийн бус байгууллагыг байгуулсан. Энэхүү сан нь өнөөдөр дайн дажин, мөргөлдөөний улмаас гэр орноо орхин дүрвэсэн (жишээ нь Сири, Афганистан, Нигерийн) охидыг түр орогнох байранд байхад нь боловсрол, сургуулиар хангах, тэдэнд тэтгэлэг олгох ажлыг дэлхий даяар маш том далайцтай хэрэгжүүлж байна.
- Луол Денг (Luol Deng) – NBA-гийн од, Хүмүүнлэгийн элч
Луол Денг Өмнөд Судан Улсад төржээ. Түүнийг хүүхэд байхад Суданы иргэний дайн дэгдэж, гэр бүлийнх нь амь насанд шууд аюул тулгарсан тул тэд эхлээд Египет рүү зугтаж, тэндээсээ Их Британи руу дүрвэгчээр очиж, түр орогнох байранд амьдарч байжээ. Тэрээр 2 метр 6 сантиметр өндөр, спортын асар өндөр ур чадвар, тэсвэр хатуужил, багийг удирдан чиглүүлэх потенциалтай байв. Тэрээр Их Британид байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж, хожим нь АНУ-ын сагсан бөмбөгийн хамгийн дээд лиг болох NBA-д уригдан, “Chicago Bulls” хамтлагт 10 гаруй жил тоглож, NBA-гийн бүх оддын тоглогч (All-Star) болсон юм. Тэрээр Их Британийн сагсан бөмбөгийн спортын хөгжлийг шинэ шатанд гаргаж, Олимпод багаа ахлан оролцож, нийгэмд эрүүл амьдрал, спортын маш том хөрөнгө оруулалт хийсэн. Денг өөрийн нэрээр нэрлэсэн “Luol Deng Foundation” санг байгуулж, өөрийн төрсөн нутаг болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа дүрвэгсдийн түр орогнох байранд амьдарч буй хүүхдүүдэд зориулж спорт цогцолборууд барьж, тэднийг хоол хүнс, боловсролоор хангаж байна. Тэрээр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссын (UNHCR) элчээр ажиллаж, дүрвэгсдийн эрхийг хамгаалахад сая сая долларын хандив цуглуулсаар байгаа юм.

