Орос-Украйны өнөөгийн нөхцөл байдал

Орос-Украины мөргөлдөөн бүс нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөн, дүрвэгсдийн нөхцөл байдал нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямралуудын нэг хэвээр байна.

2026 оны 6-р сарын байдлаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар(UNHCR) болон олон улсын байгууллагуудын тайлангаас үзэхэд, энэхүү мөргөлдөөний улмаас үүссэн хүн амын нүүлгэн шилжүүлэлт нь өнөөдрийн байдлаар нийт 5,9 сая орчим Украин иргэн дүрвэгчийн статустай байна. Тэдний дийлэнх нь буюу 4,37 сая орчим хүн Европын Холбооны орнуудад “түр хамгаалалтын статус”-тай амьдарч байна.

Статистик тоон үзүүлэлтээр Герман улс 1,27 сая, Польш улс 970 мянга, Чех улс 380 мянга гаруй дүрвэгчийг хүлээн аваад байна. Украины дотооддоо шилжин суурьшсан иргэдийн тоо 3,7 саяд хүрсэн байна. Дайны идэвхтэй бүсүүд болох Украины зүүн болон өмнөд бүсээс дүрвэсэн иргэд Львов, Винница, Киев зэрэг улс орны төв болон баруун бүсийн хотуудыг зорих болжээ. Энэхүү нүүлгэн шилжүүлэлт нь зөвхөн аюулгүй байдлын асуудал төдийгүй, 2,5 сая гаруй орон сууц сүйдэж, эрчим хүчний дэд бүтэц ихээхэн хохирол амссантай шууд холбоотой юм.

Харин нөгөө талд Оросын Холбооны Улсын дотоод нөхцөл байдал, бүс нутгийн дүрвэлтийн хувьд хилийн бүс нутаг болох Белгород, Курск мужуудад явагдаж буй цэргийн мөргөлдөөнөөс болж тус бүс нутгийн иргэд Оросын төв болон баруун бүс рүү шилжин суурьшиж байна.

Үндэстэн ястнуудын хувьд, Халимаг, Тува, Буриад зэрэг ОХУ-ын бүс нутгаас гадагшаа чиглэсэн хүн амын урсгалыг албан ёсны “дүрвэгсэд” гэсэн ангилалд оруулдаггүй боловч олон улсын судалгаагаар 2022 оны дайчилгааны дараа эдгээр үндэстнүүд бүс нутгаас гадагшаа гарах нь эрс нэмэгдсэн байна. Эдгээр иргэн нь ихэвчлэн улс төрийн болон хувийн шалтгаанаар “цагаач” хэлбэрээр эх орноо орхин явж байгаа бөгөөд тэдний тухай тоо баримтыг албан ёсны статистикт нэгтгэн гаргадаггүй байна.

2026 оны байдлаар нийт 10,8 сая гаруй Украин иргэн хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа нь энэ мөргөлдөөн хэчнээн өргөн хүрээтэй хямралыг үүсгэснийг гэрчилнэ. Хэдийгээр олон улсын зүгээс тусламж үзүүлж байгаа боловч дайны улмаас сүйрсэн хотуудын дэд бүтэц, хүн амын сэтгэл зүйн болон нийгмийн нөхцөл байдал нь ойрын хугацаанд тогтворжих төлөв харагдахгүй байна. Дайн үргэлжилж буй энэ нөхцөлд дүрвэгсдийн тоо статистикийн хувьд тогтвортой байх бус, харин байнгын шилжилт хөдөлгөөнтэй, тодорхойгүй байдалд үргэлжилж байна.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.