“Эрх чөлөөний жигүүр” НҮТББ 9-р сарын 30-ны өдөр Нийтийн ашиг сонирхлын төлөөх эрх зүйн дэлхийн сүлжээ (PILnet) байгууллагаас зохион байгуулсан “Asia Pacific Refugee Rights Pro Bono Pitching Roundtable”-д оролцлоо.

Ази, Номхон далайн бүсийн дүрвэгсэд, орогнол хүсэгчид болон албадан нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүст туслалцаа үзүүлдэг Дүрвэгсдийн удирдлагатай байгууллага (RLO), болон ТББ-уудад хэрэгцээтэй байгаа хууль зүйн тусламж үзүүлэх олон улсын хуулийн фирмүүд болон pro bono хуульчидтай холбож, үнэ төлбөргүй мэргэшсэн хууль зүйн дэмжлэг авах боломж бүрдүүлэх зорилготой тус хуралд оролцож Монгол Улсад амьдарч буй дүрвэгсдэд хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг бий болгох судалгааны ажил хийх төслийн саналыг бэлтгэж танилцууллаа.

PILnet байгууллага нь 1997 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь Колумбийн их сургуулийн Хууль зүйн сургуульд байгуулагдсан бөгөөд 2011 оноос олон улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус байгууллага нь дэлхийн улс орнуудад хүний эрх, нийтийн эрх ашгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг үнэ төлбөргүй буюу pro bono хууль зүйн туслалцаа, мэргэжлийн хуульчдын сүлжээтэй холбон ажилладаг. Мөн хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.