НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссарын газар (UNHCR) болон Олон улсын сайн дурын байгууллагуудын зөвлөл (ICVA) хамтран жил бүр олон улсын болон бүс нутгийн түвшинд зохион байгуулдаг бөгөөд тус хурал нь дүрвэгсэд, харьяалалгүй хүмүүс, албадан нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүст туслалцаа үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссарын газрын гүйцэтгэх хороонд хүргүүлэх, тэдний санал зөвлөмжийг бодит ажил болгох зорилготой юм.
Тус хурал 9 дүгээр сарын 28–30-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж, “Дүрвэгсдийн эрхийг хамгаалах, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” үндсэн сэдвийн хүрээнд явагдаж өндөрлөв. Мөн энэхүү уулзалт нь 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц батлагдсаны 75 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд дүрвэх эрх болон олон улсын хамгааллын тогтолцоонд тулгарч буй сорилтуудыг хэлэлцсэн юм.


