Эрх чөлөөний жигүүр НҮТББ “Кино Клуб”-тэй хамтран кино өдөрлөг амжилттай зохион байгууллаа.
Дүрвэгсдийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 11-р сарын 15-ны өдөр “Хөх нар” Монголын орчин үеийн урлагийн галерейд кино өдөрлөгөө кино сонирхогч залуусын дунд анх удаа зохион байгуулав.
Тус өдөрлөгөөр бид Финландын алдарт найруулагч Аки Каурисмякийн бүтээл болох Le Havre (2011) дүрвэгсдийн амьдралыг харуулсан киног толилуулан киноны дараа дэлхий нийтийн болоод Монгол Улс дахь дүрвэгсдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн юм.
Тус кино нь Францын Ле-Авр хотод амьдардаг нэгэн эр Африкаас ирсэн, бичиг баримтгүй цагаач хүүхдэд тусалж буй үйл явдлаар дамжуулан дүрвэгсдийн нөхцөл байдал, хүний эрх, хүнлэг чанар, нийгмийн эв нэгдлийн асуудлыг хөнддөг бөгөөд үзэгчид киноны дараа санал сэтгэгдэлээ нээлттэй илэрхийлж, дүрвэгсдийн эрхийн хамгаалалт, нийгмийн оролцооны талаар санал бодлоо солилцлоо.


