CIVICUS нь дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, хүний эрх хамгаалагч, хөгжлийн байгууллага болон иргэний нийгмийн бусад оролцогчдыг нэгтгэсэн олон улсын иргэний нийгмийн томоохон сүлжээ юм. Тус байгууллага нь иргэний нийгмийн орон зайг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрх, ардчилал, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр дэлхийн хэмжээнд хамтран ажиллах зорилготой.
CIVICUS-ийн гишүүнчлэл нь байгууллагуудад зөвхөн олон улсын сүлжээнд нэгдэх боломж олгохоос гадна иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, мэргэжилтэн, идэвхтнүүдтэй туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын түвшний мэдлэг, мэдээлэл, нөөц боломжид хүрэх чухал гарц болдог бөгөөд манай байгууллагын хувьд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, олон улсын туршлагаас өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаад таатай байна.

